Максим Орешкин: Төсвийн алдагдал нэг хувь байна

Дэлхийн зах зээл дэх нефтийн одоогийн ханш хэвээр хадгалагдах аваас ирэх 2018 онд ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувь орчимд байх төлөвтэй хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ хэллээ.

“Төсвийн байдал сайжирсаар байгаа. Нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өнөөдрийн түвшингээ хадгалах аваас ирэх 2018 онд төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувь орчим байна. Нефтийн үнээс хамааран гарсан төсвийн хямрал намжиж байна гэж хэлж болно” хэмээн тэрээр  хэлжээ.

+ There are no comments

Add yours