ОУВС-гаас 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ

Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн хавраас эхлэн хамрагдаж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС -гаас 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх юм.

Тэгвэл ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсад иржээ. Ажлын хэсэг 14 хоног ажиллаж, холбогдох асуудлуудад шинжилгээ хийх, дараагийн шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэхийн зэрэгцээ хэд хэдэн уулзалтуудад оролцохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзаж, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ ээлж дараалан мэдэгдсэн.

Нэгэнт шинэ Засгийн газрын хөтөлбөрийн талаар барих байр суурь тодорхой болсон тул ОУВС-гийн зүгээс хэвийн үргэлжлүүлэх тал дээр анхааран ажиллахаа илэрхийлсэн аж.

Г.Уламбаяр

+ There are no comments

Add yours