МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Тус намын бүлгээр Байнгын хороодын дарга нарыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж байна гэх мэдээлэл байна.

Засгийн газрын танхим шинээр бүрдсэнтэй холбоотойгоор УИХ-ын төвшинд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг тус бүр шинээр сонгох шаардлагатай болоод буй юм.

Мөн бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын  хороодоор хэлэлцэх төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх аж.

+ There are no comments

Add yours