Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Цогзолмааг томилох асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Гишүүд сурах бичиг бизнес болоод байгааг нэр дэвшигч Ж.Цогзолмаад анхааруулж, үүнийг зогсоохыг зөвлөлөө. Мөн багш нарын цалин хангамжийг ур чадвартай нь хослуулахыг Ж.Мөнхбат гишүүн хэлээд нийгмийн тархи, зүрх болсон салбарыг удирдаж байгаа шүү гэдгийг сануулав.
Харин гишүүн Ж.Цогзолмаагийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулах мөн багш нарыг боловсролыг дээшлүүлэх, багшийг дахин сургахаа амлан Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэж байгаа 27 сургууль, 10 мянган хүүхдийн асуудлыг анхааралдаа авна гэлээ.
+ There are no comments
Add yours