Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ажиллаж байна

0 min read

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг гадаад паспортын үйлчилгээнд 2017 оны 05 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн.

Ингэснээр иргэд гадаад паспорттай холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, очер дараалалд зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй. Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машиныг ашиглахыг зорьж байгаа юм.

+ There are no comments

Add yours