Header Image

Агаарын бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв байгуулжээ

Агаарын бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв байгуулжээ

“Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” байгуулжээ. Тус төв энэ сарын 20-ноос  эхлэн “Барилга  Мегастор”  худалдааны төвд ажиллана.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг  танилцуулах аж.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.