У.ХҮРЭЛСҮХ САЙД НАРЫНХАА НЭРСИЙГ ӨРГӨН БАРИЛАА

У.ХҮРЭЛСҮХ САЙД НАРЫНХАА НЭРСИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрсийг өнөөдөр  УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Ерөнхий сайдын зөвшилцлийн хариуд Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдуудад нэр дэвшигчдийг өөрчлөхгүйгээр УИХ-д өргөн бариад байна. Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад Байнгын хороодууд хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэх бөгөөд үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, сайд нарын томилж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.