Солонгосын хойгт хэзээ ч ‘цөмийн дайн’ дэгдэж болзошгүй

1 min read

‘АНУ-ын үйл ажиллагааны улмаас Солонгосын хойгт хэзээ ч цөмийн дайн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна’. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий ассамблейн 1-р хурлын үеэр НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ким Ин Рён ийн тэмдэглэсэн талаар “ТАСС” агентлаг уламжлав.

Дипломатч “Дэлхийн анхаарлын төвд буй Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хурцдаж, хэдийд ч цөмийн дайн дэгдэж болзошгүй байдал үүсээд байна” хэмээн хэлсэн байна. Тэрбээр “Пхеньян АНУ-ын аюул, заналхийллээс өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй” гэжээ.

Ким Ин Рён мөн “АНУ бидний ариун газар нутагт дайран орсон тохиолдолд аймшигтай шийтгэлээс зайлж чадахгүй” гэж мэдэгджээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours