‘Соёл урлагийнхан дунджаар 580 мянган төгрөгийн цалин авдаг’

  Соёл урлагийн салбар ажиллаж буй ажилчдын цалин  2014 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд албан тушаалын зэрэглэл шинэчлэн тогтоогоогүйгээс цалингаас өөр нэмэгдэл урамшуулал хөнгөлөлт эдлэхгүй өдийг хүрсэн тухай өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд мэдээлэл хийлээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх: Манай театрт 260 орчим ажилчин ажилладаг. Төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбаргүйгээр Монгол Улс дэлхийн түвшинд хөгжих боломжгүй. Төр засаг үүнийг мэддэггүй биш мэддэг. Анхаарал хандуулахгүй явсаар байгаад энэ асуудал хамтын тэмцэл, ажил хаялтын хурц хэлбэрт хүргэж байна. Үнэхээр харамсалтай байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газраас нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тэмцэл өргөн хүрээг хамарна. Соёл урлагийнхан дунджаар 580 мянган төгрөгийн цалин авдаг. Өнөөдөр соёл урлагийн салбарт цалин, орон сууцны зээлгүй хүн бараг байхгүй. Би хүртэл орон сууцны зээлтэй’ гэлээ.

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой улсын гурван талт хэлэлцээрт ахиц гарахгүй байна. Шийдвэр гаргагчид хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна.  Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилчид Олон улсын валютын сангийн байрны гадна талбайд энэ сарын 16-нд эсэргүүцлийн жагсаалыг хийхээр болсноо дуулгав.

 

+ There are no comments

Add yours