Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.
ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “2017 оны гуравдугаар улирлын байдлаар шүүн таслах ажиллагаа өссөн. Эрүүгийн нийт 4,423 хэрэг шийдэж уг хэрэг 29.3 хувиар өссөн. Иргэний 7,400 орчим хэрэг өмнө нь шийдэж байсан бол энэ жил 9,600 орчим хэрэг илрүүлсэн.
Хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад өсөөгүй. Энэ нь шинэ Эрүүгийн хуультай холбоотой. Шинэ Эрүүгийн хуулийн ялын бодлого зөөлөрсөн байгаа. Нийтэд тустай 311 хэрэгт шүүх ял тогтоогоод байна.
Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 59.4 хувиар өссөн байна.
Насанд хүрээгүй хүмүүс ял шийтгүүлж байгаа тоо 45.3 хувиар өссөн. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шүүх дээр олон ажил хийгдсэн.
Энэ хүрээнд 5,232 хүний ялын хэмжээг багасгаж, 1,049 ялтныг хорих ангиас чөлөөлсөн байгаа.
Цагдан хоригдох хүмүүсийн тоо 15 хувиар буурсан. Өмнө нь ингэж буурч байгаагүй. Цагдан хорихоос татгалзсан хүний тоо 37.2 хувиар өссөн. Энэ нь хүний эрхийг хангах чиглэлд гарч байгаа нэг ахиц юм.
7-30 хоног баривчлагдсан хүний тоо 4,315-аас 9,132 болж өссөн. Үүнийг ялын бодлого зөөлөрсөн байна гэж харж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн тоо хэмжээ өссөн байна. Танхайн гэмт хэргийн асуудал зөрчлийн хэмжээнд шийдэгдэж байгаа.
Эрүү, Захиргааны хэргийн тоо өсч, иргэний хэргийн тоо буурсан. Долоодугаар сарын нэгнээс хойш 41 хүнийг шүүх шийдвэрийг шүүхээс гаргасан байна” гэв.
+ There are no comments
Add yours