Wednesday, April 24 2024

НИТХ-ын Тэргүүлэгчидийн хурал хойшлогдлоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болох байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшлогджээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авснаасаа хойш тэргүүлэгчдийнхээ анхны хуралдааныг удирдан явуулах ёстой байсан ч ийнхүү асуудал хэлэлцэх хэмжээний ирц бүрдээгүй байна. Хуралдаанд нийслэлийн таван байгууллагын 40 гаруй мэргэжилтэн ажлаа  танилцуулахаар төлөвлөөд байжээ.

Шинэ даргыг томилох асуудлаар НИТХ-ын хуралдаанаас намын бүлгүүд дараалсан завсарлага авч багагүй хугацаа алдсан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, төсвийн тодотгол зэрэг цаг үеийн асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа юм.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: