У.Хүрэлсүх АН-ын бүлгийн хуралд оролцож байна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэхийг хэлэлцсэн юм. Гэхдээ эцсийн шийдвэрээ гаргаагүй бөгөөд өөртэй нь уулзаж байр суурийг нь сонссоныхоо дараа шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Үүнийхээ дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Тус бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож гишүүдийнх нь сонирхсон асуултад хариулж байгаа ажээ.

+ There are no comments

Add yours