С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  Одоогоос 19 жилийн өмнө яг энэ өдөр тэрбээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.  Түүнээс хойш жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг болсон уламжлалтай.

Тэрбээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байсан юм.

Түүний амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа илрүүлж, шийдвэрлэсэн ч захиалагч нь тодорхойгүй байгаа билээ.

 

+ There are no comments

Add yours