НИТХ-ын хуралдаан дахин хойшиллоо

НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын санал тэнцсэн учраас НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч НИТХ даргаа сонгохоор төлөвлөөд байв. Гэвч МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авлаа. Тус намын бүлгийнхэн хуралдаж хоёр нэр дэвшигчийн хэнийг нь НИТХ-ын дарга болгохоо тохиролцож чадаагүй бололтой. Ингэснээр НИТХ энэ сарын 9-нийг хүртэл хойшиллоо.

Д.Думаа

+ There are no comments

Add yours