Friday, March 29 2024

“Алтан намар” явган аялалын тэмцээн болж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг “Алтан намар” явган аялалын тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

 Тэмцээний маршрут нь Сүхбаатарын талбай-Хар усан тохой хүртэлх 25 км-ын чиглэлд 26 их, дээд сургууль, коллежийн оюутан залуус авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх юм. Оролцогчид уулын оргил эзлэх, бартаа тойрох, сэлүүрт завь, зүг чиг олох, нуувч илрүүлэх, “спорт бидний амьдралд” мюзикль бэлтгэх, багийн ахлагчдын “Чи чадна” тэмцээн гэсэн долоон төрөлд багаараа хүч үзнэ. Энэ тэмцээнд Монголын явган аялал спортын холбооны мэргэжлийн эмч, шүүгч ажиллах аж.

Д.Думаа

 

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: