Saturday, February 24 2024

Борооны ус зайлуулах шугам хийжээ

1 min read

Улаанбаатар хотын ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүднээс Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар хийжээ. Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн 11 байршлаа “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын ажлын комисст хүлээлгэн өгчээ.

Авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийгдсэнээр авто замын зорчих хэсгийн эвдрэл багасч, насжилт уртасдаг, мөн эрчимшил ихтэй борооны улмаас зам талбайн усны түвшин түргэн зуур болон богино хугацаанд зам талбайг үерт автуулах тохиолдол ихээр гардаг. Иймд цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдээгүй байршлуудад үргэлжлүүлэн угсралтын ажил хийх нэн шаардлагатай байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: