Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн , хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн 7, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.
+ There are no comments
Add yours