Дэлхийн аялал жуулчлалын өдрийн тохиолдуулан БОАЖЯ-наас “Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Хурлыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж хэлсэн үгэндээ, “Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдөр нь дэлхийн бөмбөрцгийн аялал жуулчлалын төгсгөл, өмнөд хагасын аялал жуулчлалын улирлын эхлэл болж байдаг завсарын үе учраас тухайн жилд аялал жуулчлалын салбарынхан хийсэн бүтээсэн ажлаа дүгнэдэг. Улмаар цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцэх хамгийн тохиромжтой цаг хугацаа болдог учир энэ өдрийг онцлон “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон билээ. Сүүлийн 5 жилд дэлхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн дунджаар 4 хувь өсч, 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Олон улсын энэхүү чиг хандлагыг харгалзан Монгол Улсад аялал жуулчлалыг нэгдсэн бодлого, зорилттой хөгжүүлэх зорилго бидний өмнө тулгарч байна. Тиймээс энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал Монгол Улсад тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэг найдаж байна” гэсэн юм.


НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон анх зарласнаас хойш жил бүр энэхүү өдрийг тодорхой зорилгын дор тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд НҮБ-аас 2017 оныг “Hөгжлийн төлөөх тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласан юм. Тэгвэл энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьсан илтгэгчдийн зүгээс Монголын Улсын тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн түлхүүр нь Нүүдлийн аялал жуулчлал мөн гэдэгтэй санал нэг байсан юм. Хурлын үеэр БОАЖЯ-ны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан “Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Тэрбээр Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь шинээр хөгжиж буй салбар хэдий ч ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж, 54 мянган ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт жилд дунджаар 310 сая гаруй ам.долларын орлогыг төвлөрүүлж байгаа бөгөөд 2017 оны эхний хагас жилд Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоо 19.5 хувиар өссөн болохыг онцолсон. Улмаар Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын БЦГ-т “Нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, орчны доройтлыг бууруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Ганга, Өгий нуурын экосистемийг хамгаалах-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, аялал жуулчлалын гол зам, чиглэлийн дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборууд байгуулах, Улаанбааатар хотод албан, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцууллаа.
Мөн үеэр БОАЖ-ын зөвлөх, доктор Д.Гансүх “Торгоны замын аялал жуучлал” сэдвээр, профессор О.Сүхбаатар “Цайны замын аялал жуулчлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...