Friday, April 19 2024

Гэр бүлийн хүчирхийлэлийн тоо буурсан уу?

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 152-оор буурсан талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжсэнээс хойш нийслэлд 1329 хүнийг баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулсан байна. Эдгээр иргэдээс 98 хувь нь  дахин зөрчил гаргаагүй аж.

Гэвч энэ төрлийн гэмт хэргийн  86.5 хувь  нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс иргэд энэ талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

Н.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: