Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2017-2020 он хүртэлх Автотээврийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Энэхүү баримт бичгийг боловсруулснаар олон улсын автотээврийн салбарын хөгжилтэй мөр зэрэгцэн алс хэтийн өндөр хөгжилд суурилсан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэгч, мэргэшсэн мэргэжилтэн бүхий эвсэг бүтээлч хамт олон байж, улс орныхоо эрх ашиг болон хөгжил дэвшлийг тодорхойлогч байгууллага болох зорилготой аж.
Түүчнлэн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн зүйл, заалт, Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлого 2015-2040, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ЗТХЯ-ны автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2018-2028 зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулжээ.
+ There are no comments
Add yours