Thursday, April 25 2024

Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх түрүүгээ авлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башёгийн сүүлийн өдрийн буюу 15 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжлийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, озеки Гоэйдо нар барилдлаа. Хоёр бөх өмнө нь 42 удаа барилдсанаас 31-д аварга даваа байсан бөгөөд энэ удаа давж хоёр бөх ижилхэн 11 даваа дөрвөн унаатай болжээ. Ингэснээр нэмэлт барилдаан гарсан бөгөөд хоёр дахь удаагийн барилдаан озеки Гоэйдо татахад нь дагаж орж аварга ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүлжээ.

Мөн Макүшита зиндаанд Монголын бөх Какамио Б.Нанжид 7 даваагаар түрүүлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: