Friday, March 29 2024

Ерөнхий сайдад гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 10.00 цагт болох байсан ч хараахан эхлээгүй байна. Хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэх аж. Уг нь тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч Их хурлын тов, түүний төлөөлөгчдийг хэрхэн сонгох талаар хэлэлцээд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлыг ярилцаж амжаагүй байна.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг гурвууланг нь Бага хуралд оруулж, нууц санал хураалтаар шийдэх аж. Өөрөөр хэлбэл, заалнаас нэр дэвшүүлэхгүй байх чиг барьж буй юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: