ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНД ЭРЛИЙН НОХОЙ СУРГАХ СУРГАЛТ БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/58 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2017 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрлийн нохой сургах 6 сарын сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, төгсөлтөө хийлээ.

Сургалтад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газруудын эрүүгийн туслах төлөөлөгч нар болон Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн гурван алба хаагч тус тус хамрагдсан.

Энэ удаагийн сургалтаар албаны нохойг эрэл мөрдлөгийн чиглэлээр сургаж дасгалжуулан, алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олголоо. Тухайн сургагдсан албаны нохдыг төв, орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд шууд ба шууд бус хэлбэрээр ашиглан гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

+ There are no comments

Add yours