НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авсангүй

НИТХ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж даргаа шинээр сонгохоор болсон. Хурлын эхэнд ИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар үг хэлж сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах тухай байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа нууцаар санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн  санал авсангүй. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 44 нь хуралдаа ирсэн юм. Хоёр нэр дэвшигч тус бүр 17 хүний санал авч тэнцсэн байна. Үлдсэн 10 төлөөлөгч нь хэнийг нь сонголгүй хоосон санал өгсөн байна.  Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлэг таван хоногийн завсарлага авлаа.

+ There are no comments

Add yours