Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, уг уулзалтад Норвегийн уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас, тус яамны Эдийн засаг хөгжлийн хэлтсийн ажилтан Гури Стораас, Финландын Гадаад хэргийн яамны Олон улсын байгаль орчны бодлогын хэлтсийн зөвлөх Маржаана Кокконен, БНСУ-ын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчин, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Юнхи Лий зэрэг хандивлагч орны төлөөлөгчид, мөн НЭЗТТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Тим Кастен болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.
Мөн энэ үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтэд шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Түүнээс гадна Киргыз улсын Эдийн засгийн дэд сайд Данияр Иманалиеваар ахлуулсан төлөөлөгчид уулзалтад оролцсон бөгөөд НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлын үеэр Монгол Улстай туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа дуулгалаа.
Дашрамд дурдахад, Монгол Улс 2013 онд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн орсон бөгөөд уг хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна. Түншлэлийн хүрээнд дараах бодитой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн юм.
– Нэгдүгээрт: Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.
– Хоёрдугаарт: Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөсөн.
– Гуравдугаарт: Институцийн чадавхийг бүрдүүлж, бэхжүүлсэн байна гэж үзсэн.
Дээрхи үр дүнд хүрэхийн тулд 9 чиглэлээр салбарын яамд, агентлаг, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн.
Мөн бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттын уялдаа холбоо, Ногоон хөгжлийн бодлогын жендерийн эрх тэгш байдлын асуудалд үнэлгээ хийсэн байна. Уг ажлаас бодлогын баримт бичигт бүрэн тусгагдаагүй, орхигдуулсан асуудлуудыг эргэн харж, түүнийгээ хугацаа алдалгүй засч залруулан, дунд болон богино хугацааны хөтөлбөр, салбарын бодлогод нарийвчлан тусгах зөвлөмжийг өгсөн юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...