Барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох “цемент”-ийн үнэ ханш  наймдугаар сараас хойш үнэ буурч, харьцангуй тогтворжиж эхлээд байна. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь “Хөтөл”, “Налгар Түшиг” үйлдвэрүүд түр зогсож, төмөр замаар бусад үйлдвэрүүдээс цемент орж ирэхгүй саатсанаас болж хомсдол үүссэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Одоогоор цементийн үнэ үйлдвэр дээрээ нэг тонн нь 150 орчим мянган төгрөг байна. Үйлдвэрийн энэхүү үнэ дээр Улаанбаатар хүртэлх тээвэр, ачилт, буулгалт, агуулахын зардал нэмэгдэж барилгын зах, худалдааны төвүүдэд 167,500-190,000 төгрөгийн үнэ ханштай байна.

Г.Намуун

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сайн контентийг хэрхэн бүтээх вэ?
Next post Согтуу үедээ дээрэм хийжээ