Sunday, October 6 2024

Монголд угсарсан ачааны вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлэжээ

Мэргэжлийн Засгийн газар, тэр дундаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан билээ.

Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар таван ачааны вагон болон хоёр тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж. Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, таван ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой талаар инженер техникийн ажилчид онцолж байв.

Д.Думаа

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: