Мах ямар үнэтэй байгаа вэ?

Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар үхрийн махны үнэ 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан бол хонины цул махны үнэ тогтвортой байжээ. Тодруулбал, есдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7300 төгрөгийн үнэтэй, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ. 

Гурилын үнийн хувьд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

+ There are no comments

Add yours