Saturday, April 20 2024

Х.Баттулга: Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” …Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг  8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна.

Монгол Улс нүүдлийн мал аж ахуй бүхий ХАА-н том салбартай. 70 гаруй сая толгой малтай болсон. Жилд 10-15 сая ширхэг арьс ширийг гадагш нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж байгаа. Үүнийг боловсруулдаг болбол малчдын амьдрал, ХАА-н салбарт маш их өгөөжтэй салбарыг бий болгоно гэж нэлээд судалгаа хийсэн. ХАА-н салбараа бид сүүлийн 20-иод жилд нэлээд орхигдуулсан. Энэ салбарт нэлээд анхаарч ажиллана гэдэг саналыг  форумд оролцогчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлж байна…” гэлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: