Тусгай хяналтын дэд хорооны гишүүд материалтайгаа танилцаж дуусаагүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж  чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Түүнээс хойш Тусгай хяналтын дэд хорооны гишүүд тус дэд хорооны дарга С.Батболдын өрөөнд цуглаж Шадар сайдыг тагнасан гэх асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагаас ирсэн материалтай танилцсан. Энэ асуудлаар тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа дэд хорооны хурлаа хийх нь зүйтэй гэж үзээд байгаа юм.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд С.Батболд, Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар байдаг ажээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн хугацаа маргааш дуусах учраас Тусгай хяналтын дэд хороо түүнээс өмнө хуралдах ёстой. Гэвч дэд хорооны гишүүд хуулийн байгууллагаас ирүүлсэн материалтай танилцаж дуусаагүй байна.

+ There are no comments

Add yours