Бутаны вант улсын гадаад хэргийн сайд айлчлал хийж байна

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар манай улсад албан ёсны айлчлаж байна.

Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа. Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ХХААХҮЯ, БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours