Friday, October 11 2024

Амиа бодсон ганц компаниас болж иргэд хохирсоор байх уу

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн.

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал жуулчлалын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Авто зогсоол барих талбайн 1,1 га газрыг эзэмшигч “Энигма” ХХК-ийн охин компани болох  “Монголын Үндэсний их сургууль”, Универсал политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат маргаан гаргаж,  аялал жуулчлалын замын “Авто зогсоол”-ын  ажлыг зогсоогоод байна.

“Энигма” ХХК нь  охин компаниудын хамт Богд хан уулын амны 45 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглалтын гэрчилгээгээр  эзэмшдэг бөгөөд  нийтийн эзэмшлийн авто зогсоол барих Засгийн газрын тогтоол, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаал, НИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр бүхий газрыг чөлөөлөлгүй,  эсэргүүцэж, төрийн ажлыг гацаасан гэнэ.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: