Friday, March 29 2024

Шөнийн дотор 41 согтуу жолоочийг журамлажээ

Замын цагдаагийн газраас өчигдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

 Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртжээ. Үүнээс гурав нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа аж.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: