2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт 252.753 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 575,879 сурагч, их дээд сургуульд 150,000 оюутан суралцах аж.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Улсын хэмжээнд
- Төрийн өмчийн 877 цэцэрлэгт 209.568 хүүхэд
- Төрийн бус 545 цэцэрлэгт 33.864 хүүхэд
- Нийт 1422 цэцэрлэгт 243.432 хүүхэд хамрагдана6 Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9321-ээр нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд
- Төрийн өмчийн 216
- Төрийн бус 407
- Нийт 623 цэцэрлэгт 146.295 хүүхэд хамрагджээ. Нийслэлд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хүмүүжнэ
- Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд 18421
- Улсын хэмжээнд 2017 онд нийт 2200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орно
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Улсын хэмжээнд
- Төрийн өмчийн 654 сургуульд 538.846 сурагч
- Төрийн бус 144 сургуульд 37.033 сурагч
- Нийт 798 сургуульд 575.879 сурагч суралцана
- ЕБС-д суралцах хүүхдийн тоо өмнөх оныхоос 23.926-гаар нэмэгджээ
- 1-р ангид 73.545 хүүхэд элсэн суралцана
- 6 настнууд өнгөрсөн оныхоос 11.300-гаар нэмэгджээ
Нийслэлийн хэмжээнд
- Төрийн өмчийн 136
- Төрийн өмчийн бус 105
- Нийт 241 сургуульд 249.593 хүүхэд хамрагдана
- БАГА АНГИ: 139.226
- ДУНД АНГИ: 72.940
- АХЛАХ АНГИ: 37.427
- Улсын хэмжээнд 11940 суудал бүхий 21 сургуулийн барилга энэ хичээлийн жилд шинээр нэмэгдэнэ
ДЭЭД БОЛОВСРОЛ
- Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150.000 оюутан суралцана
- Оюутнуудын тоо өнгөрсөн оныхоос 7100 орчмоор буурчээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours