Газар тариалангийн текник, тоног төхөөрөмжийг олгож эхэллээ

Газар тариалангийн текник, тоног төхөөрөмжийг олгож эхэллээ
ХХААХҮЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, МУХБ-ны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК хамтран газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгож эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ы “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын Холбооны Улсын Эксим банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Оросын Холбооны Улсаас хөнгөлөлттэй зээлээр авч буй уг техник, тоног төхөөрөмжүүдийн Түрээслэгчээр Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК, ХХААХҮЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” дамжуулан түрээслэгчээр ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд ОХУ-аас ирэх техник тоног төхөөрөмжөөс худалдан авахаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс “Дамжуулах түрээсийн үйлчилгээ хүсэгчдэд тавигдах шалгуур үзүүлэлт”ийг үндэслэн баримт материалыг хүлээн авч, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажил эхэллээ.

ОХУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас үр тариа, хадлан таримал тэжээл бэлтгэх зориулалт бүхий 20 нэр төрлийн 543 ширхэг техник тоног төхөөрөмж Монгол Улсад орж ирэхээс өнөөдрийн байдлаар 7 нэр төрлийн 70 гаруй техник тоног төхөөрөмж ирсэн байна.

Цаашид МУХБ-ны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд газар тариалангийн салбараар энэхүү ажлын эхлэл нь тавигдаж байна.

Тариалан эрхлэгч ААН-үүдэд санал болгож буй ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийн жагсаалт

Техникийн нэр

Хүчин чадал

Марк

Тоо ширхэг

Нийлүүлэгч байгууллага

1

Үр тарианы комбайн

220м.х

ПСМ-101 Вектор-410

30

ООО ‘Комбайновый завод Ростсельмаш’

2

Үр тарианы комбайн

300м.х

ПСМ-142 АCROS-585

5

3

Өвс хаман боогч

85м.х

ППТ-041 ‘TUKAN’

40

АО ‘КЛЕВЕР’

4

Тармуур

85м.х

ГКП-600-01

20

5

Ангилсан тариагч хаман, хураагч /Подборшик/

ПП-342

35

6

Жатканы чиргүүл

ППА-700-01

5

7

Будаа ачигч

100тн/цаг

МЗС-90-20-05МВ

70

8

Трактор

85м.х

82.1

20

АО ‘Бузульский механический завод’

9

Будаа сортлогч

4.5тн/цаг

МС-4.5

20

ООО ‘Воронежсельмаш’

10

Будаа цэвэрлэгч

25тн/цаг

ОВС-25

70

11

Элеваторын тоног төхөөрөмж

12

Хор цацагч

24м

ОП-3000 ‘Булгар’

40

ООО ‘ТК Казаньсельмаш’

13

Хор цацагч өөрөө явагч

24м

ОП-4000 ‘Барс’

10

14

Сийрүүлүүр

5.6м

Степняк КС-5.6

45

ООО ‘Базис’

15

Сийрүүлүүр

4.2м

Степняк КС-4.2

20

16

Сийрүүлүүр

7.4м

Степняк КС-7.4

3

17

Чиргүүлийн жатка

7.1м

ЖВП-7.1

20

ООО ‘Омскагротехсервис’

18

Үрлүүр

2.1м

Омичка CКП-2.1Д

60

19

Хоёр давхар хадуур

КДФ-4П

20

20

Чиргүүл

8 тн

3ПТС-9

10

Нийт дүн

543

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *