УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14.00 цагт хуралдана. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүдээс бүрдсэн 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагатай хэмээн гурван үндэслэл бүхий шаардлагаа УИХ-д өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй юм. Тэгвэл өнөөдөр 65 суудалтай МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах уу, авч үлдэх үү гэдэг дээр саналаа нэгтгэх юм байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудал дээр ажлын хэсэг гаргасан. Одоогоор АН-ын бүлгийнхэн хуралдах цагаа товлоогүй ч өнөөдөртөө багтан хуралдах юм байна.
Г.Намуун
+ There are no comments
Add yours