Saturday, April 20 2024

Оюутны цахим картыг ирэх сарын 01-05-ны хооронд олгоно

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгохоор болсон.

Энэ дагуу оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлэх юм байна.  Улмаар цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын 1-5-ны хооронд сургуулиуд өөрсдийн байранд олгох гэнэ.

Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй аж.

МСҮТ, коллежийн 13 мянга гаруй оюутан их, дээд сургуулийн адил гурван шатлалаар картаа захиалах юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: