60 ТЭРБУМЫН ХЭРЭГТ 1400 ГАРУЙ АЛБАН ХААГЧДААС МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

60 тэрбумын гэгдэх хэргийг ЦЕГ, АТГ, ТЕГ-аас томилсон, хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан нийт 1400 төрийн албан хаагчаас тайлбар авсны дотор УИХ-ын дарга М.Энхболд ч багтжээ. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнөх 60 минутын хугацаатай бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Гэтэл энэ нь нийт 162 минут үргэлжилсэн яриа байжээ. Энэ бичлэгийг дөрвөн удаа шинжилсэн ч дахин шинжлэх нь зүйтэй гэж үзэн, шинжээч томилжээ. Үүнээс гадна 24 болон 5 минутын дахин хоёр бичлэгийг шинжилж буйгаа АТГ-аас тайлбарлалаа. Тодруулбал, АТГ-аас шүүх шинжилгээний байгууллагаар 2016 оноос хойш дуу хоолойг таниулах дөрвөн төрлийн шинжилгээг хийлгэжээ. Энэ дунд УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын бичлэгийн хэрэг багтсан байна. Бичлэгийн хэргийг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хуулийнхан хэрэгсэхгүй болгосон ч, прокурорын байгууллагаас дахин шинжээч гарган эвлүүлэг мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгааа нь энэ аж.

Г.Намуун

+ There are no comments

Add yours