МАН-ын анхан шатны байгууллагуудаас бүрдсэн “Улааан малгайт” хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид “Бид намаа шинэчлэгдтэл эсэргүүцлээ илэрхийлнэ. Сонгуулиар бид улаан малгай өмсөөд, намаа сурталчилсан. Гэтэл сонгуульд ялалт байгуулсан нам улс орныхоо төлөө ажиллахгүй, өөр хоорондоо муудалцаж байна.
МАН одоо их муухай харагдаж байна. Жирийн гишүүдээ ч сонсохгүй байна. Тиймээс бид намын жирийн гишүүдээ төлөөлж, удирдлагуудтайгаа уулзах хүсэлт тавиад байна. Гэвч биднийг хүлээж авахгүй байна” гэв. Тус хөдөлгөөнд 400 гаруй МАН-ын Бага хурлын гишүүн нэгджээ.
Г.Намуун
+ There are no comments
Add yours