Сурах бичиг ямар үнэтэй байгаа вэ?

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглах ажээ. Ингэхдээ дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм.

Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэх шаардлагатай сурах бичгүүдийг хэвлэж, ирэх есдүгээр сард сургуулиудад нийлүүлэх юм байна. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

Энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй гэдгийг БСШУСЯ-аас мэдээлж буй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилд үзэх сурах бичгийн үнэ 1300-6200 төгрөгийн үнэтэй байна.

+ There are no comments

Add yours