Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Бүлэг өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэх гэнэ.

МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх нь хурлын гол зорилго бололтой.

УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрыг огцруулах тухай өргөн барьсан асуудлыг долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх хугацаатай ажээ.

 

+ There are no comments

Add yours