Цахим дугаар олгох туршилт хийнэ

Цахим дугаар олгох туршилт хийнэ

Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 13,8 сая гектар талбайг нэмж бүртгэн нийт 32 сая гектар бүхий өргөдлөөр олгох боломжтой талбайг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон бөгөөд УУХҮ-ийн Сайдын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/127 дугаар тушаалаар үүрэг болгосны дагуу Уул уурхайн кадастрын компьютерийн системд бүртгэн нийтэд мэдээлсэн билээ.

 Техникийн саатлын шалтгааныг тогтоохоор гүйцэтгэгч компани үүрэг өгч дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан юм. Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг өнөөдөр 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр болжээ.

Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдэх гэж байгаа аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим дугаар олгох ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зорилгоор Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн мэдээлэл, холбооны газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published.