Төв аймаг дахь Цагдаагийн газар, тус аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Угтаалцайдам сумын ИТХ, прокурорын газраас хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Төв аймгийн Баянхангай, Заамар, Өндөр ширээт, Лүн, Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам сум болон хил залгаа аймаг, сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгч, Төв аймгийн прокурор, сумдын ИТХ-ын төлөөлөгч болон иргэд оролцсон юм.
Төв аймагт гэмт хэргийн илрүүлэлт 58.9 хувь буюу өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдэж байгаа нь иргэн цагдаагийн байгууллага холбоотой, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг иргэд болон цагдаагийн байгууллагын төлөөллүүд онцоллоо.
+ There are no comments
Add yours