Бүлэг залуус шатахуун түгээх штанцын орлогыг дээрэмджээ

Шатахуун түгээх станц дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс илрүүлж, саатуулжээ.

Сэжигтнүүд ХУД-ийн 10, 14 дүгээр хороонд байрлах “Мон-Суль” ШТС-ыг наймдугаар сарын 07-ны 02.00 цагийн орчимд, “Сод Монгол” ШТС-ыг наймдугаар сарын 18-ны 05.40 цагт дээрэмдсэн байна. Тэд ШТС-уудад нүүрээ маскаар далдалж нэвтрэн, түгээгчдэд хутга тулган сүрдүүлж, сандал дээр хүлж орхиод, орлогынх нь хоёр сая 500 мянган төгрөгийг, камерын бичлэг хадгалах процессорын хамт авч зугтаасан байна.

Гэмт хэргийг  Б, Ө, Х гэх этгээдүүд бүлэглэн дээрэмдсэнийг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар илрүүлэн  шалгаж эхэлжээ. Тус сэжигтнүүд 20-22 настай залуус байжээ.

Цагдаагийн байгууллагаас 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг ШТС, байгууллагууд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, камерын хяналтыг сайжруулж бичлэг хийх төхөөрөмжийг нүдэнд ил өртөхгүй газар хадгалах болоод бэлэн мөнгө болон орлогоо зориулалтын сейфт хадгалж хэвшихийг анхаарууллаа.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours