Арвайхээр-Улаанбаатарын замд томоохон эвдрэл гарчээ

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Арвайхээр -Улаанбаатар чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарчээ. Тодруулбал, Бумбатын даваанаас Хөөвөрийн гүүр хүртэлх нийт 37 км газарт замын хөвөөнд томоохон эвдрэл үүссэн тухай албаныхан анхааруулжээ.

Ийн ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас орон нутгийн замд эвдрэл ихтэй байгаа тул жолооч зорчигчдыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours