Жил бүрийн намар оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх эсэх асуудал хөндөгддөг. Энэ талаар БСШУСЯ-аас тодруулахад “Шинэ сайд томилогдож ирснийхээ дараах эхний шийдвэрүүдийн нэг нь энэ жил төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх” шийдвэр гаргасан юм байна. Үүний дагуу төрийн өмчийн бүх их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг ч их, дээд сургуулиудын удирдлагууд баримталж байгаа юм байна.
Мөн хувийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ч мөн нэмэгдэхгүй гэдгийг Монголын их, дээд сургуулиудын консерциумаас мэдэгдэж байна. Тэгэхээр энэ жил жил төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэсэн хариу өглөө.
Г.Намуун
+ There are no comments
Add yours