Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны долдугаар сарын эцэст 13.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 134.9 (1.0%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 933.4 (7.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 7 дугаар сарын эцэст 892.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 95.1 (11.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 55.3 (6.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 7 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж,өмнөх сараас 17.4 (1.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 120.1 (11.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй, харин өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн байна.
+ There are no comments
Add yours