Header Image

Сондгой тоогоор төгссөн машинууд маргааш замын хөдөлгөөнд оролцохгүй

Сондгой тоогоор төгссөн машинууд маргааш замын хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин 8 дугаар сарын 19,26 -ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 8 дугаар сарын 20,27-ны ням гарагуудад 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох ажээ.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм байна.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг  ЦАХИМААР бүртгэнэ

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг ЦАХИМААР бүртгэнэ

2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон.  Иймд бүртгэлийн тов...