Их хэмжээний тарваганы түүхий мах авч явсныг илрүүлжээ

Их хэмжээний тарваганы түүхий мах авч явсныг илрүүлжээ
 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор  Хөвсгөл аймгаас гарсан машинаас 30 ширхэг тарваганы түүхий мах авч явсныг илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын  “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”  захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд наймдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоод болон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, томоохон худалдааны төв, 7 буудал, Гачуурт, Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад  байнгын үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.