НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барив

 МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ.

Гэвч  тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна.

Харин өнөөдрийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг бэлэн болгож өргөн барилаа.

НИТХ дахь МАН-ын бүлэг дээр нэмэх нь АН-ын төлөөлөгчид мөн энэхүү шаардлагыг дэмжиж байгаа аж.  Ингээд тооцоод үзвэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж  шаардлага биелэгдэх боломжтой болоод байгаа ажээ.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours